баянбулаг авто сургууль

Төгсөгчдийн маань аяны алтан шар зам өлзийтэй байг!

Ирж сураарай, сайн жолооч болоорой!

Хаяг

Баянбулаг авто сургууль
БГД-..... . 3-р хороололын эцсийн буудлын баруун талд.
Формула авто засварын төвийн байр.
Утас:98999762, 55259100, 99110937

www.automarket.mn

Байнгын зочид

Баян булаг авто сургууль нь 1999 оноос хойш тасралтгүй хичээллэж байна.
Энэ хугацаанд сургалтын 90-100%-ийн амжилттай ажиллаж ирсэн.
Сургалт явуулахад зориулагдсан анги танхим, үзүүлэн самбар болон ажиллах боловсон хүчнээр бүрэн хангагдсан болно.
Энэ хугацаанд тус авто сургууль нь 2005 онд "Оны шилдэг авто сургууль"-аар шалгарч байсан.
Сургалтыг Аксент, Верна аксент, Соната-2, Соната-3, Матүз маркийн автомашинуудаар В ангилалд, ВС-С ангилалд ЗИЛ-130 маркийн автомашинаар тус тус сургалт явуулж байна.
Тус авто сургууль нь В, ВС, С, 7 хоногийн давтан дамжаандаа байнга элсэлт авч байна.
Харилцах утас:55259100, 99110937


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2002 оны 5 дугаар

сарын 13-ны өдөр

Дугаар 133/107

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ”Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

А.ЦАНЖИД

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ц.НЯМДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2002 оны 133/107 дугаар тушаалын хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалт, жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт, давтан сургах сургалт /цаашид “жолооны сургалт” гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хангасан, сургалт явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /хувиараа эрхлэх аж ахуй/ жолооч бэлтгэх сургалт явуулна.

3. Жолооны сургалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлт гаргах

4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлтийг аймаг, дүүргийн Замын цагдаагийн алба /цаашид “Замын цагдаагийн алба” гэх/-нд гаргана.

5. Энэ журмын 4-т заасан өргөдөл, хүсэлтэд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангасан тухайгаа дурдаж холбогдох материал, баримт бичгийг хавсаргана.

6. Замын цагдаагийн алба өргөдөл, хүсэлт гаргасан этгээд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцаж шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.

7. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргавал хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн харьяалах нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж жолооны сургалт явуулна.

8. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт гаргасныг өргөдөл, хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гомдлоо Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст гаргана.

9. Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс энэ журмын 8-д заасны дагуу ирүүлсэн гомдлыг 30 хоногийн дотор хянаж хариуг албан ёсоор өгөх ба уг шийдвэрийг өргөдөл, хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

Гурав. Жолооны сургалт эрхлэхэд тавигдах шаардлага

10. Жолооны сургалт эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

10.1. эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан өөрийн өмчлөлийн эсвэл түрээсээр эзэмшиж буй хичээлийн танхим, элсэгчдэд хүрэлцэхүйц тооны үзүүлэн, тараах материал, ном сурах бичигтэй байх;

10.2. тээврийн хэрэгслийн тухайн ангилалд хамаарах, “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шаардлагын дагуу нэмж тоноглосон, техникийн хувьд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан үзүүлэлт бүхий жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэлтэй байх;

10.3. Замын цагдаагийн газраас баталсан “Автодромын заавар”-ын шаардлагад нийцсэн өөрийн эзэмшлийн, эсвэл түрээсийн жолоодлогын дадлагын талбайтай байх;

10.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний болон жолоодлогын дадлагын хичээлийг Замын цагдаагийн газраас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй багшаар заалгах.

Дөрөв. Жолооны сургалт, түүнд элсүүлэх

11. Энэ журмын 7-д заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага хангасан хүнийг жолооны үндсэн сургалтад элсүүлж болно.

11.1. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах насанд хүрсэн;

11.2. эрүүл мэндийн хувьд эмнэлгийн байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан.

12. Их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, автомашины бүтэц зохион байгуулалт, жолоодлогын дадлагын хөтөлбөрийг үзэж судлан зохих бэлтгэл хийсэн, мөн тракторын жолоочоор 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан хүнийг жолооч бэлтгэх сургалтад элсүүлэн түргэвчилсэн хөтөлбөрөөр суралцуулж болно.

13. Урьд нь жолооны үндсэн сургалтад сурч байсан боловч сургалтын хөтөлбөрийн 66-аас доош хувийг хангасан элсэгч жолооч бэлтгэх үндсэн сургалтад дахин суралцана.

14. Хараа муу боловч өнгө ялгах чадвартай, эсхүл хэлгүй, дүлий боловч сэтгэл мэдрэлийн өвчингүй нь нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон хүнийг “В” ангиллын жолооны сургалтад элсүүлж болох ба хэлгүй, дүлий хүний сургалтыг дохионы орчуулагчийн тусламжтайгаар зохион байгуулж болно.

15. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд энэ хугацаа нь дуусаагүй хүнийг жолооны сургалтад элсүүлэхийг хориглоно.

16. Жолооны сургалтад элсүүлсэн шийдвэрийг ажлын 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд хүргүүлэх ба ийнхүү хүргүүлснээс хойш түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

17. Жолооны сургалтад элсүүлсэн тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана.

17.1. сургалт эхэлсэн он, сар, өдөр;

17.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл заах багшийн овог нэр, багшлах эрхийн үнэмлэхийн дугаар.

18. Энэ журмын 16-д заасан шийдвэрийн хавсралтад элсэгчдийн овог, нэр, регистрийн дугаар, жолоодлогын дадлагын багш /овог нэр, регистрийн дугаар, жолоодох эрхийн үнэмлэхийн ангилал, дугаар/, дадлагын автомашин /марк, улсын дугаар/-ыг заана.

Тав. Жолооны сургалт

19. Жолооны сургалтын агуулга нь танхимын хэлбэрээр явагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл, ганцаарчилсан хэлбэрээр явагдах жолооны дадлагын гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

20. Жолооч бэлтгэх сургалт нь дор дурдсан хэлбэрээр явагдана:

20.1. ”А”, “В”, “ВС” ангиллын болон механизмын жолооч бэлтгэх үндсэн сургалт;

20.2. ”В”-гээс “ВС”, “ВС”-гээс “ВСD” эсвэл “ВСЕ”, “ВСD”-гээс “ВСDЕ”, “ВСЕ”-гээс “ВСDЕ”-д ангилал дэвшүүлэх буюу мэргэшил дээшлүүлэх сургалт;

20.3. давтан сургалт.

21. Жолооч бэлтгэх үндсэн сургалтын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, техникийн анхны мэдэгдэхүүн, эмнэлгийн анхны тусламж зэрэг хичээлийг зааж, жолоодлогын дадлагын хичээлийг жолоодлогын талбайд болон хөдөлгөөний ердийн нөхцөлд явуулах ба “В” ангиллын сургалт хоёр сар, “ВС” ангиллын сургалт гурван сараас багагүй хугацаанд үргэлжилнэ.

22. Жолоодлогын дадлагын хичээлийг зөв талдаа жолооны хүрдтэй, 4 буюу түүнээс дээш шатлалтай механик ажиллагаа бүхий хурдны хайрцагтай, “В” ангилалд зөвхөн суудлын зориулалттай, “D” ангилалд ерөнхий урт нь 8 метрээс доошгүй урттай, “Е” ангилалд 5 тонноос дээш даац бүхий хагас болон хоёр голтой чиргүүлтэй тээврийн хэрэгслээр явуулна.

23. Хэлгүй, дүлий иргэдийн жолооны дадлагын тээврийн хэрэгслийн ард, урд талд “Тахир дутуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэл” гэсэн тэмдэг байрлуулна.

24. Жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт нь жолоодлогын талбайн дадлагын болон дэвших ангиллын тээврийн хэрэгслийн техникийн онцлогтой холбоотой танхимын хичээлээс бүрдэх ба уг сургалтад хамрагдах элсэгч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

24.1. тээврийн хэрэгсэл 1 жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон;

24.2. Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон дэвших ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох насны доод хязгаарыг хангасан;

24.3. зам тээврийн осол, зөрчилд холбогдоогүй;

24.4. жолоочийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

25. Жолооч бэлтгэх сургалтад суралцаж аль нэг шалгалтад 3 удаа орж тэнцээгүй, эсвэл аль нэг хичээлийн сургалтын хөтөлбөрийн 66-80 хүртэл хувийг хангасан болон мэргэжлийн шалгалтад орохоор нэр нь дэвшээгүй элсэгч тусдаа хөтөлбөртэй давтан сургалтад хамрагдах бөгөөд давтан сургалтыг дараахь төрлөөр явуулна. Үүнд:

25.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн;

25.2. жолоодлогын дадлагын;

25.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн болон жолоодлогын дадлагын.

26. Жолооны сургалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөрөөр явуулна.

27. Жолооны сургалт эрхэлж буй этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, жолоодлогын дадлага, техникийн анхны мэдэгдэхүүн гэсэн хичээлүүдээр урьдчилсан шалгалт авч, түүнд тэнцсэн бөгөөд жолоодлогын дадлагын хичээлийн хөтөлбөрийг бүрэн хангасан элсэгчийг мэргэжлийн шалгалтад оруулна.

28. Автоинженер болон машин механизмын инженер-механикийн мэргэжлээр их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль төгссөн дипломтой хүнийг В эсвэл ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад шууд оруулж болно.

29. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж хичээл тус бүртээ 80 болон түүнээс дээш хувиар сургалтын хөтөлбөрийг хангасан боловч жолоочийн мэргэжлийн шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй бол тухайн сургалтыг дуусгасан өдрөөс хойш зургаан сарын дотор шалгалтаа нөхөн өгч болно.

Зургаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэх олгох

30. Мэргэжлийн шалгалт авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулж явуулна.

Долоо. Сургалтын төлбөрийг буцаан олгох

31. Энэ журмын 7-д заасны дагуу бүртгүүлж 16-д заасны дагуу элсэлт авсан жолооны сургалт зохион байгуулагч нь өөрийн буруугаас сургалт зохион байгуулаагүй бол сургалтын төлбөрийг авсан хэмжээгээр элсэгчид буцаан олгох ба энэ талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2002 оны 5 дугаар

сарын 13-ны өдөр

Дугаар 133/107

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ”Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

А.ЦАНЖИД

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ц.НЯМДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2002 оны 133/107 дугаар тушаалын хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалт, жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт, давтан сургах сургалт /цаашид “жолооны сургалт” гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хангасан, сургалт явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /хувиараа эрхлэх аж ахуй/ жолооч бэлтгэх сургалт явуулна.

3. Жолооны сургалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлт гаргах

4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлтийг аймаг, дүүргийн Замын цагдаагийн алба /цаашид “Замын цагдаагийн алба” гэх/-нд гаргана.

5. Энэ журмын 4-т заасан өргөдөл, хүсэлтэд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангасан тухайгаа дурдаж холбогдох материал, баримт бичгийг хавсаргана.

6. Замын цагдаагийн алба өргөдөл, хүсэлт гаргасан этгээд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцаж шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.

7. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргавал хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн харьяалах нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж жолооны сургалт явуулна.

8. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт гаргасныг өргөдөл, хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гомдлоо Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст гаргана.

9. Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс энэ журмын 8-д заасны дагуу ирүүлсэн гомдлыг 30 хоногийн дотор хянаж хариуг албан ёсоор өгөх ба уг шийдвэрийг өргөдөл, хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

Гурав. Жолооны сургалт эрхлэхэд тавигдах шаардлага

10. Жолооны сургалт эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

10.1. эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан өөрийн өмчлөлийн эсвэл түрээсээр эзэмшиж буй хичээлийн танхим, элсэгчдэд хүрэлцэхүйц тооны үзүүлэн, тараах материал, ном сурах бичигтэй байх;

10.2. тээврийн хэрэгслийн тухайн ангилалд хамаарах, “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шаардлагын дагуу нэмж тоноглосон, техникийн хувьд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан үзүүлэлт бүхий жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэлтэй байх;

10.3. Замын цагдаагийн газраас баталсан “Автодромын заавар”-ын шаардлагад нийцсэн өөрийн эзэмшлийн, эсвэл түрээсийн жолоодлогын дадлагын талбайтай байх;

10.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний болон жолоодлогын дадлагын хичээлийг Замын цагдаагийн газраас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй багшаар заалгах.

Дөрөв. Жолооны сургалт, түүнд элсүүлэх

11. Энэ журмын 7-д заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага хангасан хүнийг жолооны үндсэн сургалтад элсүүлж болно.

11.1. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах насанд хүрсэн;

11.2. эрүүл мэндийн хувьд эмнэлгийн байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан.

12. Их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, автомашины бүтэц зохион байгуулалт, жолоодлогын дадлагын хөтөлбөрийг үзэж судлан зохих бэлтгэл хийсэн, мөн тракторын жолоочоор 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан хүнийг жолооч бэлтгэх сургалтад элсүүлэн түргэвчилсэн хөтөлбөрөөр суралцуулж болно.

13. Урьд нь жолооны үндсэн сургалтад сурч байсан боловч сургалтын хөтөлбөрийн 66-аас доош хувийг хангасан элсэгч жолооч бэлтгэх үндсэн сургалтад дахин суралцана.

14. Хараа муу боловч өнгө ялгах чадвартай, эсхүл хэлгүй, дүлий боловч сэтгэл мэдрэлийн өвчингүй нь нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон хүнийг “В” ангиллын жолооны сургалтад элсүүлж болох ба хэлгүй, дүлий хүний сургалтыг дохионы орчуулагчийн тусламжтайгаар зохион байгуулж болно.

15. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд энэ хугацаа нь дуусаагүй хүнийг жолооны сургалтад элсүүлэхийг хориглоно.

16. Жолооны сургалтад элсүүлсэн шийдвэрийг ажлын 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд хүргүүлэх ба ийнхүү хүргүүлснээс хойш түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

17. Жолооны сургалтад элсүүлсэн тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана.

17.1. сургалт эхэлсэн он, сар, өдөр;

17.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл заах багшийн овог нэр, багшлах эрхийн үнэмлэхийн дугаар.

18. Энэ журмын 16-д заасан шийдвэрийн хавсралтад элсэгчдийн овог, нэр, регистрийн дугаар, жолоодлогын дадлагын багш /овог нэр, регистрийн дугаар, жолоодох эрхийн үнэмлэхийн ангилал, дугаар/, дадлагын автомашин /марк, улсын дугаар/-ыг заана.

Тав. Жолооны сургалт

19. Жолооны сургалтын агуулга нь танхимын хэлбэрээр явагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл, ганцаарчилсан хэлбэрээр явагдах жолооны дадлагын гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

20. Жолооч бэлтгэх сургалт нь дор дурдсан хэлбэрээр явагдана:

20.1. ”А”, “В”, “ВС” ангиллын болон механизмын жолооч бэлтгэх үндсэн сургалт;

20.2. ”В”-гээс “ВС”, “ВС”-гээс “ВСD” эсвэл “ВСЕ”, “ВСD”-гээс “ВСDЕ”, “ВСЕ”-гээс “ВСDЕ”-д ангилал дэвшүүлэх буюу мэргэшил дээшлүүлэх сургалт;

20.3. давтан сургалт.

21. Жолооч бэлтгэх үндсэн сургалтын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, техникийн анхны мэдэгдэхүүн, эмнэлгийн анхны тусламж зэрэг хичээлийг зааж, жолоодлогын дадлагын хичээлийг жолоодлогын талбайд болон хөдөлгөөний ердийн нөхцөлд явуулах ба “В” ангиллын сургалт хоёр сар, “ВС” ангиллын сургалт гурван сараас багагүй хугацаанд үргэлжилнэ.

22. Жолоодлогын дадлагын хичээлийг зөв талдаа жолооны хүрдтэй, 4 буюу түүнээс дээш шатлалтай механик ажиллагаа бүхий хурдны хайрцагтай, “В” ангилалд зөвхөн суудлын зориулалттай, “D” ангилалд ерөнхий урт нь 8 метрээс доошгүй урттай, “Е” ангилалд 5 тонноос дээш даац бүхий хагас болон хоёр голтой чиргүүлтэй тээврийн хэрэгслээр явуулна.

23. Хэлгүй, дүлий иргэдийн жолооны дадлагын тээврийн хэрэгслийн ард, урд талд “Тахир дутуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэл” гэсэн тэмдэг байрлуулна.

24. Жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт нь жолоодлогын талбайн дадлагын болон дэвших ангиллын тээврийн хэрэгслийн техникийн онцлогтой холбоотой танхимын хичээлээс бүрдэх ба уг сургалтад хамрагдах элсэгч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

24.1. тээврийн хэрэгсэл 1 жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон;

24.2. Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон дэвших ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох насны доод хязгаарыг хангасан;

24.3. зам тээврийн осол, зөрчилд холбогдоогүй;

24.4. жолоочийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

25. Жолооч бэлтгэх сургалтад суралцаж аль нэг шалгалтад 3 удаа орж тэнцээгүй, эсвэл аль нэг хичээлийн сургалтын хөтөлбөрийн 66-80 хүртэл хувийг хангасан болон мэргэжлийн шалгалтад орохоор нэр нь дэвшээгүй элсэгч тусдаа хөтөлбөртэй давтан сургалтад хамрагдах бөгөөд давтан сургалтыг дараахь төрлөөр явуулна. Үүнд:

25.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн;

25.2. жолоодлогын дадлагын;

25.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн болон жолоодлогын дадлагын.

26. Жолооны сургалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөрөөр явуулна.

27. Жолооны сургалт эрхэлж буй этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, жолоодлогын дадлага, техникийн анхны мэдэгдэхүүн гэсэн хичээлүүдээр урьдчилсан шалгалт авч, түүнд тэнцсэн бөгөөд жолоодлогын дадлагын хичээлийн хөтөлбөрийг бүрэн хангасан элсэгчийг мэргэжлийн шалгалтад оруулна.

28. Автоинженер болон машин механизмын инженер-механикийн мэргэжлээр их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль төгссөн дипломтой хүнийг В эсвэл ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад шууд оруулж болно.

29. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж хичээл тус бүртээ 80 болон түүнээс дээш хувиар сургалтын хөтөлбөрийг хангасан боловч жолоочийн мэргэжлийн шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй бол тухайн сургалтыг дуусгасан өдрөөс хойш зургаан сарын дотор шалгалтаа нөхөн өгч болно.

Зургаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэх олгох

30. Мэргэжлийн шалгалт авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулж явуулна.

Долоо. Сургалтын төлбөрийг буцаан олгох

31. Энэ журмын 7-д заасны дагуу бүртгүүлж 16-д заасны дагуу элсэлт авсан жолооны сургалт зохион байгуулагч нь өөрийн буруугаас сургалт зохион байгуулаагүй бол сургалтын төлбөрийг авсан хэмжээгээр элсэгчид буцаан олгох ба энэ талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

хуудас нөөц
хуудас нөөц
хуудас нөөц

Татаж аваад ямар нэгэн CD бичдэг программаар бичээд хэрэглэнэ үү.
Эсвэл Daemon Tools, Alcohol, Power ISO-гоор virtual drive үүсгэж ашиглаж болно.




МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"зам" гэдэгт -тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Цардмал замын хоёр талын шороон зурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
2/"замын хөдөлгөөн" гэдэгт -нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг. Үйлдвэрийн байран дотор болон нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй;
З/ "тээврийн хэрэгсэл" гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг; /Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/ "тээврийн хэрэгслийн жолооч" гэдэгт тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг;
Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийн хөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн жолоочид хамааруулж ойлгоно.
/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/"явган зорчигч" гэдэгт -явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай болон унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүнийг. Зам засах, цэвэрлэх зэргээр зам дээр ажиллагчид явган зорчигчид хамаарахгүй;
6/"тээврийн хэрэгслээр зорчигч" гэдэгт -тээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл тэвшин дээр сууж яваа хүнийг;
7/ “замын хөдөлгөөнд оролцогчид” гэдэгт -замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүсийг; /Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8/"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах" гэдэгт -зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагааг.
З дугаар зүйл.Хөдөлгөөний чиглэл
Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.
4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний дүрэм
1.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.
2.Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, гудамж, замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана.
З. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1.Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болно.
2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд зохих ангиллын үнэмлэх олгоно.
3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
/З дахь хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

8 дугаар зүйл.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах, ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.
2.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг Монгол Улсад мөрдөж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон техникийн дүрэм, стандартын шаардлагад нийцүүлж гүйцэтгэнэ.
З.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын дагуу тоноглож, гэрэлтүүлэг, тэмдэг, техник хэрэгсэл тавьсан байна.
4.Монгол Улсын авто замын тэмдэг, тэмдэглэлийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага батална.
5.Замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг бүрэн бүтэн байлгаж, эвдэрч гэмтсэн, хэвийн байдал нь алдагдсан тухай бүр тэдгээрийг засаж сэлбэх үүргийг тухайн орон нутгийн хот тохижилт, зам ашиглалтын байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
6.Гал команд, түргэн тусламж, эмнэлэг, авто аж ахуйгаас цэцэрлэг, сургууль, үзвэрийн газар, орон сууцны хороолол тал руу автомашины шууд гарц гаргахыг хориглоно.
9 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, нэмэлт төхөөрөмж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах стандартын шаардлагыг хангасан байна.
2.Монгол Улсад шинээр үйлдвэрлэх тээврийн хэрэгслийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.
10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө.
2.Тээврийн хэрэгслийн марк, зориулалтыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.
З.Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөнд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

11 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн жолоочийн нийтлэг үүрэг
Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийг хүлээнэ:
1/зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох;
2/тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явах;
3/хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах;
4/хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;
5/цагдаагийн алба хаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах.
Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийн шаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулна;
6/зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
7/замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.
12 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл
Тээврийн хэрэгслийн жолоочид дараахь зүйлийг хориглоно:
1/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
2/тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх;
З/ стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;
5/тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээ угаах, бохирдуулах;
6/тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах;
7/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих.
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;
/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8/энэ хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
1З дугаар зүйл.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдын нийтлэг үүрэг
1.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно:
1/замын хөдөлгөөнд саад хийх;
2/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээ хөдөлгөөнд оролцох;
З/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зам дээр тоглох, гарцгүй газраар явах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээс зүүгдэх;
4/тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүй хэсэг, тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, тэвшин дээр зогсох, хаалга хаах, нээхэд саад хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух;
5/замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
14 дүгээр зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:
1/ техникийн шаардлага хангаагүй,хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
З/тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх;
4/аж ахуйн нэгж, байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсад болон суралцагсдад судлуулж, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохиож байх;
5/замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээ авах;
6/хотын доторхи болон хот хоорондын гол замын зорчих хэсэгт мал, тэжээвэр амьтдыг хариулгагүйгээр оруулахгүй байх;
7/иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгах талаар зохих байгууллагад шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгээр зам эвдэрсэн, мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх;
8/зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх;
9/зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол уг хэсгийг хашиж тусгаарлах, тойрч гарах чигийг заах;
10/замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад орон нутгийн захиргаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны бүрэн эрх

15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
2/иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;
З/ тээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зохион байгуулах;
5/нутаг дэвсгэр дээрээ байгаа улсын батлагдсан замын уулзвар бүрт мэдээлэх тэмдэг, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй газарт анхааруулах тэмдэг тавих, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах.
16 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчийн бүрэн эрх
1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг мэргэжлийн чиг үүргээр харьяална.
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтыг ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч гүйцэтгэнэ.
Замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах үүрэгтэйгээр цагдаа ажиллуулж болно.
З.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих;
2/энэ хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох;
3//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
4//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
5//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
6/тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;
/6 дахь заалтыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
7/зам, тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх.
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах, амаар болон бичгээр албан шаардлага тавих;
2/стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай мэдээлэх;
З/зам, тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгах.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгасан хугацааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
4/жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;
/4 дэх заалтыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журам зөрчсөн албан тушаалтан, иргэдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулах;
6/замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна.
Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5. Замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчаас замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид хориглох зүйл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид дараахь зүйлийг хориглоно:
1/тээврийн хэрэгслийн жолооч болон хөдөлгөөнд оролцогч бусад этгээдийг үндэслэлгүйгээр саатуулах;
2/хууль бус шаардлага тавих, хувийн ажилд тээврийн хэрэгсэл ашиглах, элдэв болзол тавих зэргээр албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглах.
18 дугаар зүйл.Замын хөдөлгөөний хяналтын улсын албаны зөвшөөрөл заавал авах
Дор дурдсан тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны зөвшөөрлийг заавал урьдчилан авна:
1/замын хөдөлгөөний чиглэл, урсгалыг өөрчлөх, зам, зорчих хэсгийг нарийсгах болон хөдөлгөөнд саад учруулахаар үйл ажиллагаа явуулах;
2/замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл шинээр тавих, хурааж авах, өөрчлөх;
З/төмөр замын гарам байгуулах, өөрчлөх, хөдөлгөөн зогсоож засварлах;
4/нийтийн болон тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсох буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;
5/замын хөдөлгөөнд саад болох биеийн тамирын уралдаан тэмцээн, жагсаал, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын шийтгэл ногдуулна.
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ


/Монгол Улсын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны, 1999 оны 6 дугаар сарын 4-ний 2001 оны 11 дүгээр сарын 18-ны, 2003 оны 10 дугаар сарын 16-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./


Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм
1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.

1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:
А - мотоцикл;
В - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
С - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй);
О - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
Е - "В", "О" ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй,
"С" ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн;
Механизм - трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.

1.3. "О" ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
"Аюултай ачаа" - тээвэрлэлтийн үед хүний амь бие эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл;
"Бодит жин" - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
"Бүх жин" - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
"Гарц" - ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;
"Гол зам" - уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
"Гүйцэж түрүүлэх" - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл;
"Давуу эрх" - бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх;
"Ердийн хөсөг" - уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);
"Жолооч" - тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно;
"Зайлшгүй зогсолт" - жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
"Зам" - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
"Зам тавьж өгөх" - замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;
"Зам тээврийн осол" - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал;
"Замын хөдөлгөөн" - нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
"Замын хөдөлгөөнд оролцогч" - замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч;
"Зорчих хэсэг" - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
"Зохицуулагч" - замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд;
"Механикжсан тээврийн хэрэгсэл" - мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
"Мопед" - 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл;
"Мотоцикл" - шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
"Суурин газар" - 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
"Төмөр замын гарам" - төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир;
"Тусгаарлах зурвас" - зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсэг;
"Тууш зам" - 5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам;
"Тээврийн хэрэгсэл" - хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл;
"Тээврийн хэрэгслээр зорчигч" - тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн;
"Түр зогсолт" - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна;
"Удаан зогсолт" - зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
"Унадаг дугуй" - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл;
"Уулзвар" - замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай);
"Үзэгдэлт хангалтгүй үе" - байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе;
"Харанхуй үе" - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;
"Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх" - сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй;
"Цуваа" - ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно;
"Чиглэлийн тээврийн хэрэгсэл" - тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, чиглэлийн такси);
"Чиргүүл" - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
"Эгнээ" - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас;
"Явган зорчигч" - замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна;
"Явган хүний гарц" - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно;
"Явган хүний гарам" - зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц;
"Явган хүний зам" - зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг.

1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно.
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.
1.8. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2. Жолоочийн үүрэг

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:
а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид "Замын цагдаагийн алба" гэх)-нд тэмдэглүүлсэн байх.

2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;
б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.

в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
г/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
д/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
е/ зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
ж/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
з/ гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;
Тайлбар: Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.

и/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;
Тайлбар: Жолооч дээрх тохиолдолд шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй.

к/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх.

2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна. Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан, зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдэзс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.
Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно;
д/ шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах.

2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/ зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

3. Явган зорчигчийн үүрэг

3.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) явна. Түүнчлэн тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Суурин газрын гаднах замд явган зорчигч зорчих хэсгээр явах тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эерэг явна. Харин тээврийн хэрэгсэл (мотоцикл, мопед, унадаг дугуй гэх мэт) түрсэн хүн хөдөлгөөний чигийн дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл болон гэрэл ойлгуурыг халхлахгүйгээр явна.
3.2. Жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явах тохиолдолд дөрвөөс илүүгүйгээр зэрэгцэж хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талаар явна. Жагсаалын зүүн гар талын захын урд болон ард өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл (эсвэл гэрэл ойлгуур) барьсан хүн хамгаалж явна.
3.3. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.
3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
3.5. Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална.
3.6. Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
3.7. Замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрэл дохио (шар гэрэл дохионоос бусад) ажиллуулсан тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ.
3.8. Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээх бөгөөд тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө.

3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:
а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх;
б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө.

4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсох;
б/ цонхоор биеэ болон бусад зүйл гаргах;
в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох;
г/ тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх;
д/ бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх.

5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио

5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно.
5.2. Энә дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно. Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.

5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.

Гэрлэн дохио
5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана. Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ.
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно.

5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна;
б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
в/ анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна;
г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна.

Зохицуулагчийн дохио
5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
б/дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно;
в/ дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох зэрэг үйлдэл хийхийг заасан ойлгогдохуйц дохио өгч болно.
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй.
5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна.

6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх

6.1. Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:
а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;
б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор. Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.

6.2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
г/ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;
д/ чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед;
е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд.

6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.
Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.

7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх (байр эзлэх, эргэх, зогсох)-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
7.3. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө.
7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.
7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.
7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.
7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.
7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалггаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ.
7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
а/ явган хүний гарц дээр;
б/ төмөр замын гарам дээр;
в/ гүүрэн дээр болон доор;
г/ хонгил дотор;
д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар;
е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр.

7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.
7.18. Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно.

8. Тээврийн хэрэгсэл байрлан явах

8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно.
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнууд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно. Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.
8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

9. Тээврийн хэрэгслийн хурд

9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт бОкм, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино:
а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км;
в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км;
г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км;
д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км;
е/ хорооллын дотор цагт 20 км.

9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;
б/ "Хурдны хязгаар" таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;
г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.

10. Гүйцэж түрүүлэх

10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:
а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх;
б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;
в/ урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.

10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.
10.3. Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.
10.4. Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно.
10.5. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.

10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:
а/ зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол;
б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
в/ явган хүний гарц дээр;
г/ төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
д/ гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт;
ж/ хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг.

11. Түр буюу удаан зогсох

11.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.
11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно.
11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
11.4. Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно.

11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол:
а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд);
б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд;
в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);
г/ төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
д/ гүүрэн дээр болон доор;
е/ хонгил дотор;
ж/ гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт;
з/тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
и/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.

11.6. Удаан зогсохыг хориглох тохиолдол.
а/ түр зогсохыг хориглосон газарт;
б/ төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд.
11.7. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино.
11.8. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно.

12. Уулзвар нэвтрэх

12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. 12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно.
12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.

Зохицуулдаг уулзвар нэвтрэх
12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.

Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх

12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.11. Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална.
12.12. Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс шалтгаалан) бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.

13. Явган хүний гарц нэвтрэх

13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.
13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.
13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.5. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно.

14. Төмөр замын гарам нэвтрэх

14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.
14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх;
б/ гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;
в/ цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах;
г/ гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.

14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:
а/ бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна;
б/ жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө;
в/ галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.
Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:
а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;
б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;
в/ чиргүүл чирч яваа үед чиргүүлийн оврын гэрлийг асаана.

15.2. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын "в", 6.3-ын "в" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
15.3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх "Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг асаана.
15.4. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.
15.5. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
15.6. Бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлийг асаана:
а/ цуваагаар яваа үед;
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;
в/ хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;
г/ механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;
д/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа үед.

15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Энэ дохио нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

16. Хорооллын доторхи хөдөлгөөн

16.1. 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно.
16.2. Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно.
16.3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

17. Тууш замын хөдөлгөөн

17.1. Тууш замд хориглох зүйл:
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед болон трактор, өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах;
в/ 5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох;
г/ ухрах буюу буцаж эргэх;
д/ жолоодлогын дадлага явуулах.

17.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 6.2-ын "б", 6.3-ын "б" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.

18. Цуваагаар явах

18.1. Цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явна.
18.2. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрмийн 9.3-т заасан хязгаараас хэтрэхгүй байвал зохино. Цуваа нь гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
18.3. Бусад жолооч нар замын нарийн хэсэгт (тэмдгээр дараалал тогтоогоогүй бол) цуваанд зам тавьж өгнө.
18.4. Цувааг тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол тэр нь цувааг чиглүүлэн удирдаж явах бөгөөд энэ дүрмийн 2.4-т заасныг хэрэгжүүлж болно.

19. Жолоодлогын дадлага хийх

19.1. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ.
19.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ.
19.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
19.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь "Сургалтын тээврийн хэрэгсэл" таних тэмдэгтэй байна. Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь багшид зориулсан тоормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.
19.5. Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх

20.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын "д", 6.3-ын "г" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
20.2. Хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй, түүнчлэн зөөлөн холбоо хэрэглэсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.
20.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.

20.6. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:
а/ чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;
б/ хоёр буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг;
в/ хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг;
г/ халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор;
д/ чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол;
е/ уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол.

21. Хүн тээвэрлэх

21.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.
21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.

21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна:
а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх;
б/ хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх;
в/ тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх;
г/ зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх.

21.4. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино.
21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос илүүгүй байна.
Тайлбар: Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно.

21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд ачааны автомашин (хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон)-аар тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
21.7. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.

21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн;
Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино.
б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт;
в/ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд;
г/ ачааны мотоциклын тэвшинд;
д/ 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;
е/ 3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр;
ж/ согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд.

22. Ачаа тээвэрлэх

22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.

22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна:
а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх;
б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх;
в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;
г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх;
д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх.

22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.
22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна.
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.
22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд болон ард "Аюултай ачаа" таних тэмдгийг байрлуулна.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага

23.1. Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
23.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.
23.3. Ердийн хөсгийн тоног таталга нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур (тус бүр хоёр ширхэг)-тай байвал зохино.
23.4. Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
23.5. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;
б/ ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх;
в/ зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх;
г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх;
д/ согтуу хүн тээвэрлэх;
е/ тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.
23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
23.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.

23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:
а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
б/ зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих;
в/ согтуу байх.

www.automarket.mn