баянбулаг авто сургууль

Төгсөгчдийн маань аяны алтан шар зам өлзийтэй байг!

Ирж сураарай, сайн жолооч болоорой!

Хаяг

Баянбулаг авто сургууль
БГД-..... . 3-р хороололын эцсийн буудлын баруун талд.
Формула авто засварын төвийн байр.
Утас:98999762, 55259100, 99110937

www.automarket.mn

Байнгын зочид


Лимузинг хэрхэн хийдэг вэ?
Бэлтгэл ажил

Линкольн, Кадиллак лимузинг үйлдвэрлэхийн тулд Линкольн, Кадиллак маркийн шинэ машиныг ашигладаг. Сүүлийн үед Линкольн, Линкольн Навигатор, Кадиллак, Кадиллак Эскаладе, Хаммер, Мерседес, Инфинити, Крайслер маркийн 300 шинэ машиныг жил болгон Фордын болон Женерал моторст автомашиныг өөрчлөн шинэчлэх сургалтаар тусгайлан бэлтгэгдсэн сертификаттай инженер, техникийн ажилтнууд угсран гаргадаг юм. Бусад маркийн машинуудыг ч ашиглан хийх боломжтой юм. Олноор үйлдвэрлэдэг шугамаас үйлдвэрлэгдэн гарсан машиныг шууд тэрчигээр нь лимузин болгон өөрчилдөггүй. Техникийн хувьд сайжруулах зорилгоор илүү хүчин чадлаар ажиллах боломжтой тормозны системийг угсардаг. Даацыг сайжруулахын тулд пуршнүүдийг солих ажил ч явагдана. Бүх эд ангийг дахин шалгаж үзээд угсарч бэхлэлт, хамгаалалт, хаалтууд, бүрхүүлийг хийдэг.
Өндөр чанарын лазерын зүсэгчээр хуваах
Кузовыг хөдөлгөөнгүй бэхэлсний дараа тасдах ажлыг тусгайлан тоноглосон лазерийн төхөөрөмжөөр нарийвчлан боловсруулсан стандартын дагуу гүйцэтгэнэ.

Угсралтын ажил
Кузовыг 2,159-3,045 метр уртасгахын тул зориулалтын гангаар хийсэн арал кузовын бэлдэц материалуудыг ашиглан маш нарийн угсаргааны ажил явагдана.

Шал, хажуу хана, дээврийг уртасгахын хамт бэхлэх ажил тооцооны үндсэн дээр хийгддэг маш чимхлүүр нарийн ажил юм. Шатахуун, тормозны гуурснууд, агааржуулалтын хоолой, хүч дамжуулах кардан гол, цахилгааны утаснуудыг уртасгаж зориулалтын холбоосуудаар холбоно. Бүх төрлийн хамгаалалт, т электроникийн төхөөрөмжүүдийг ажиллуулахын тулд ICS буюу Mastercon-ы цахилгаан-электроникийн удирдлагыг төхөөрөмжилдөг бөгөөд энэ нь бага хүчдлээр найдвартай ажилладаг, аюулгүй төхөөрөмж юм.
Доторлогоо ба суудал
Бүхээгийн доторлогоо ба суудал нь ердийн машинаас хийцийн технологийн хувьд нэг их ялгарах зүйл үгүй боловч үнэтэй мод, шир, арьсыг ашиглан захиалгаар бүрэх нь элбэг тохиолдоно.


Нэмэлт цахилгааны үүсгүүр

Цахилгаан, электроникийн тоноглол, эйр кондишн, дулаацуулагчийг ажиллуулахын тулд цахилгааны хүчтэй нэмэлт үүсгүүрийг байрлуулж ашигладаг.

Чанарын хяналт

Үүнийг эхнээс нь авахуулаад төгсгөлийн шат хүртэл байнга явагдаж байхаар зохион байгуулсан байдаг.




Таны шинэ лимузин бэлэн боллоо!

0 коммент.:

Отправить комментарий

www.automarket.mn